2025-06-18
14
Тус сумын долоон багийн иргэдийн нийтийн хоёрдугаар хуралдаан 2025 оны 06-р сарын 09-ний өдрөөс эхлэн 2025.06.17-ний өдрийг дуустал зохион байгуулагдлаа. Хуралдаанаар
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба болон сумын ГХУСАЗСЗөвлөл, Төлөөлөгч нарын эхний хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, танилцуулга
Сумын Засаг даргын үйл ажиллагааны эхний хагас жилийн биелэлт, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын тайлан танилцуулга
Сумын нутаг дэвсгэрийн ерөнхий төлөвлөгөөний төсөл танилцуулах, санал авах
2025 онд ОНХСХөрөнгөөр хийж хэрэгжүүлсэн ажлыг танилцуулж, 2026 онд хийгдэх ажлын саналыг авч эрэмбэлэх
Мандалговь Арвайхээр" чиглэлийн 220 квт-ын өндөр хүчдэлийн шугамын байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээний танилцуулгыг Өнгөт, Сангийндалай, Цагаан овоо багуудад
Сургуулийн өмнөх боловсролын газраас "Гэр цэцэрлэг"-ийн танилцуулга мэдээлэл
Төрийн банкны явуулын банкны танилцуулга, харилцагчийн өдөрлөг, хуримтлал хэрхэн үүсгэх вэ? сэдэвт сургалтыг Өнгөт багийн иргэдийн нийтийн хуралдаанд тус тус зохион байгуулж, санал хүсэлтийг сонслоо.
Хуралд Сумын ИТХ-ын дарга Ш.Сүхбаяр, Засаг дарга С.Мөнхбаатар, Дундговь Аймгийн ИТХ-ийн төлөөлөгч П.Түвшин, ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын холбогдох албан хаагчид, СӨБ-ийн төлөөлөл, Би Жи Эм Дистрибьюшн ХХК-ын төлөөлөл оролцлоо.
Хуралд нийт 350 гаруй малчид, хөдөлмөрчид оролцож санал хүсэлтээ илэрхийллээ.