Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ИТХ

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ИТХ

ДУНДГОВЬ АЙМГААС ДЭЛХИЙ БОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН УРАЛДААНД АМЖИЛТ ГАРГАСАН ХҮМҮҮСТ УРАМШУУЛАЛ ОЛГОЛОО

2018-01-12

ДУНДГОВЬ АЙМГААС ДЭЛХИЙ БОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН УРАЛДААНД АМЖИЛТ ГАРГАСАН ХҮМҮҮСТ УРАМШУУЛАЛ ОЛГОЛОО
2017 онд зохион байгуулагдсан олон улс, тив, дэлхийн болон улсын аварга шалгаруулах спортын уралдаан тэмцээн, Үндэсний их баяр наадам, мэргэжлийн ур чадвар, илтгэлийн улсын уралдаанд амжилттай оролцож, эхний байруудад шалгарсан тамирчид, бэлтгэн оролцуулсан багш, дасгалжуулагч, уяачид, төрийн албан хаагчдад аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан “Урамшууллын жишиг тогтоох журам”-ын дагуу урамшуулал олгох ёслол боллоо. Ёслолын ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, НБХ-ийн дарга А.Нарантуяа нар оролцож шилдэгүүдэд урамшууллыг гардууллаа. Мөн Засаг даргын Жуух бичигээр Баяраагийн Ганбаатар шагнагдлаа.
1. 2017 оны Монгол улсын шилдэг сурагч болсон ЭДЦС-ийн сурагч Цэндбаатарын Нарангэрэл
2. Улсын баяр наадмын Хязаалан насны морины уралдааны Түрүү магнай хүртсэн Дэрэн сумын уяач Лувсандагвын Эрдэнэбаатар
3. Улсын баяр наадмын Хязаалан насны морины уралдааны Аман хүзүү хүртсэн Хулд сумын уяач Жаргалсайханы Эрдэнэтөгс
4. Улсын шилдэг илтгэлийн уралдаанд Тэргүүн байр эзэлсэн ЭДЦС-ийн физикийн багш А.Уранчимэг, Ө.Баянсан
5. Ази тивийн аварга шалгаруулах “Хурдны хөзөр” төрөлд 1-р байр алтан медаль хүртсэн Гантулгын Мянганбаяр
6. Таеквондогийн УАШТ-д 3-р байр хүрэл медаль хүртсэн Мөнхгэрэлийн Дэлгэрмөрөн
7. Азийн Хүүхдийн Их Наадам /крос гүйлт 6000м/ 2-р байр Мөнгөн медаль хүртсэн Эрдэнэдалай сумын ЕБС-ийн сурагч Ганбагана Буд
8. Өсвөр үеийн хөнгөн атлетикийн УАШТ-д /200м/ 2-р байр Мөнгөн медаль хүртсэн Эрдэнэдалай сумын ЕБС-ийн сурагч Мөнхбатын Занданбал
9. Өсвөр үеийн хөнгөн атлетикийн УАШТ-д /4х400м буухиа/ 2-р байр Мөнгөн медаль хүртсэн Эрдэнэдалай сумын ЕБС-ийн сурагч Маналсүрэнгийн Долгормаа
10. Өсвөр үеийн хөнгөн атлетикийн УАШТ-д /4х400м буухиа/ 3-р байр хүрэл медаль хүртсэн Эрдэнэдалай сумын ЕБС-ийн сурагч Бямбадорж Хонгорзул
11. Өсвөр үеийн хөнгөн атлетикийн УАШТ-д /4х400м буухиа/ 3-р байр хүрэл медаль Эрдэнэдалай сумын ЕБС-ийн сурагч Галбадрахийн Болор-Эрдэнэ
12. Өсвөр үеийн хөнгөн атлетикийн УАШТ-д /3-ын харайлт/ 3-р байр хүрэл медаль хүртсэн Мөнхжаргалын Дашравдан
13. Өсвөр үеийн хөнгөн атлетикийн УАШТ-д /14 х 400 буухиа/ 3-р байр хүрэл медаль хүртсэн Наранболдын Норовсүрэн
Мөн эдгээр амжилт гаргасан тамирчдыг бэлтгэсэн багш, дасгалжуулагч Биеийн тамир спортын газрын Таеквондогийн дасгалжуулагч Ц.Отгончулуун, Эрдэнэдалай сумын биеийн тамирын багш Р.Дэндэв, ЭДЦС-ийн биеийн тамирын багш Т.Эрдэнэсүх нарыг урамшуулан шагнасан байна

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%